Дүүргийн хөрөнгө оруулалтаар 23 дугаар хорооны 140 дүгээр сургууль, 222 дугаар цэцэрлэгийн гадна, дотор сангийн их засварын ажил эхэллээ.
Уг засварын хүрээнд цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэн засварлах юм.
Мөн дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн гүйцэтгэлээр болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус хорооны Баянхайрханы 6 дугаар гудамжинд 8 ширхэг ус зайлуулах хоолой суурилуулж, асфальт зам тавих ажлыг хийж дуусгалаа.