Нийслэлийн Хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс баталсан удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна.
Энэхүү хяналт, шалгалт нь хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой юм.
Эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн 57 түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Шалгалтаар:
- Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалсан,
- Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүй,
- Хаяг, шошгын зөрчилтэй,
- Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бараа борлуулсан,
- Жин хэмжүүрийн баталгаажилт хангагдаагүй,
- Хоолны газрууд стандартын шаардлага хангаагүй, батлагдсан жор, технологийг мөрдөөгүй зэрэг зөрчлүүд түгээмэл илэрлээ.