Чингэлтэй дүүрэгт үерийн дараах нөхцөл байдлыг арилгах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон үерт автсан байршлуудад өргөн хүрээний цэвэрлэгээ, ариутгалын ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд төв зам, байшин хороолол дундах авто зам, явган зам, хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэг болон гэр хорооллын үерт автсан авто замуудад ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж, нийт 202,456 м² талбайд халдваргүйжүүлэлт хийж, 16 рейсээр 163 тонн лаг шавар ачиж тээвэрлэлээ.
Цэвэрлэгээний ажилд 2 байгууллагын 40 зам талбайн үйлчлэгч оролцож, 3 задгай тэвштэй хог тээврийн машин, тусгай зориулалтын 2 зам цэвэрлэгээний техник, экскаватор, ковш, бобкат зэрэг нийт 9 техник хэрэгсэл ашиглан ажиллаа.