Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой “Мөрөөдөл” залуучуудыг дэмжих төв Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд нээгдлээ.
Тус төв нь залуучуудыг бие даасан орлоготой болж, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, шинэ санаагаа бизнес болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна зорилтот бүлгийн залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх юм.
Мөн залуучуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хоол үйлдвэрлэлийн болон Солонгос хэлний сургалтын ангийг ажиллуулж байна.
Энэхүү төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Үнэт цаасны санхүүгийн корпорац”-ийн дэргэдэх “Мөрөөдөл хуваалцах” сан, “Монгол Холт” хүүхдийн халамжийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.