Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн 482 иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх нь:
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтын дагуу сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтыг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлнэ үү. Заасан хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэнд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдье.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 482 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг энд дарж танилцана уу.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба Холбогдох утасны дугаар: Майхан толгой, Шадивлан- 89070486 Гүнт-88049325 21 хороо, Жигжид-88084429 16, 22 хороо, -97111776