Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны шинэ байрны барилга ашиглалтад орлоо.
Тус барилга нь орчин үеийн шаардлага, стандартын дагуу баригдсан бөгөөд хорооны иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн шинэ байр ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг авах орчин илүү тав тухтай болж, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэхийн зэрэгцээ хорооны хэмжээнд иргэдтэйгээ ойр ажиллах боломж нэмэгдэж байна.