Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжинд байрлаж байсан “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын оронд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн.


Одоогоор 109 автомашины зогсоол, ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театрын ажил бүрэн дуусаж наймдугаар сарын 29-нд ашиглалтад орж нээлтээ хийсэн.


Харин дөрвөн давхар үйлчилгээний барилга нь 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орж, жуулчдад зориулсан үйлчилгээ явуулахаар төлөвлөгдөж байна.


Мөн цаашид тус байгууламжийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах юм.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв