Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан хууль, дүрэм, журам, стандартын талаар мэдлэг олгох сургалтыг дүүргийн хэмжээнд 09 дүгээр сарын 08, 09, 10, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд оролцогчдод авто тээврийн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмууд болон мэргэжлийн стандартын талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаа.

Энэхүү сургалтыг Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв