Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ

2025-10-3
2

Монгол Улс 1992 оноос Ахмадын өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ахмад настан Монгол үндэсний гар урлал, соёлын биет өвийг уламжлан тээгч, зээгт наамалчин, уран хамтгамалч, оёдолчин Донгоровын Пунцагдулам Нийслэлийн Засаг даргын шагнал хүртлээ.

Ахмад настан Д.Пунцагдулам нь Урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгтэн төдийгүй төрийн 9 хөлт цагаан тугийн манжлагын зээгийг оёсон 5 оёдолчны нэг юм. ”Төрийн долоон эрдэнэ” 5х10м харьцаатай зээгт наамал, “Эзэн богд Чингис” 5х12м харьцаатай, 56 хэсэг бие даасан дүрслэлтэй, дүрслэл бүр нь 38-532 жижиг хэсгүүдээс бүрдсэн, нийт 9000 гаруй хэсэг бүхий зээгт наамлуудыг нийлүүлэн зээглэн оёх, хатган шаглаж урлахад оролцсон “Торгон урлал” нөхөрлөлийн гишүүн, манай дүүргийн Тэргүүний ахмад настан билээ.

Мөн Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ёслолын малгай, дээлээс авхуулаад үндэсний бөхийн засуулууд, уяачид, мэргэн харваачид, шагай харваачид, дуучид бүжигчид, жирийн иргэдийн дээл хувцас, залаа, малгай, додиг, тоглолтын хувцас, төрийн далбаа, аймаг сумдын туг далбааг оёж, 2000 орчим дээл урласан байна.






Шинэ мэдээ

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.