Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад “Барилга байгууламжийн ашиглалт, орчны аюулгүй байдлыг хангах, инженерийн дэд бүтцийн аюулгүй ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн 39 цэцэрлэг, ерөнхий боловсролын 19 сургуулийн нийт 50 гаруй удирдлагууд оролцож, Нийслэлийн хяналт шалгалтын газрын байцаагч нар сургалтыг удирдан явууллаа.
Тус сургалтаар барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, нормативын шаардлага, хүүхдийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх стандарт болон осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар мэдлэг олголоо.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ