Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд нийгмийн ажилтнуудын шуурхай хурлыг өнөөдөр зохион байгуулсан ба Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өгч, жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор танин мэдэхүйн сургалт, идэвхжүүлэлтийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг анх Нэгдсэн үндэстний байгууллага 1991 оноос санаачлан эхлүүлснээс хойш өдгөө 187 улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

Энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор охид, эмэгтэйчүүд, өсвөр насныхан, залуучуудын цахим аюулгүй байдлыг хамгаалах, цахим орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан өнөөдрийн үйл ажиллагааг багийн даалгавар бүхий танин мэдэхүйн дасгалтай уялдуулан өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчдын идэвх, хандлагад эерэг нөлөө үзүүлсэн юм.


ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ