9-р хорооны ахмадын нэгдсэн төв нь ойролцоох 7-11 дүгээр хорооны ахмадуудад нээлттэй. Тус төвөөр дамжуулан ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүйтний улиралд дотор орчинд дасгал хөдөлгөөн хийх бололцоог олгох, сургалт арга хэмжээ зохион байгуулах олон талт үйл ажиллагааг хангасан цогц төв юм.

Тухайлбал:
- Уншлагын танхим
- Хөлөгт тоглоомын булан
- Чийрэгжүүлэлтийн өрөө
- Физик эмчилгээний булантай бөгөөд энд ахмадууд дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан эрүүл мэндийн сургалт тогтмол авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд ахмадын дөрвөн төв ажиллаж байна. Цаашид ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах зорилгоор хороод дунд бүсчилсэн хэлбэрээр нэгдсэн төв байгуулах ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.

ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ