Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын “Спорт наадам 2025” тэмцээн 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын хороо болон Чингэлтэй цогцолборын 2 заалнуудад амжилттай зохион байгуулагдаж байна.

Спортын наадамд нийт 28 байгууллагын давхардсан тоогоор 756 төрийн албан хаагчид хамрагдан 42 багц, 126 медалийн төлөө өрсөлдөж байна.
Уг спорт наадам нь төрийн албан хаагчдын спортын идэвхийг нэмэгдүүлж, багаар ажиллах ур чадвар, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, нисдэг таваг, ширээний теннис, дартс, усан сэлэлт зэрэг 6 төрлөөр явагдаж буй бөгөөд эрэгтэй, эмэгтэй багууд хурд, хүч, ур чадвараараа өрсөлдөн өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байна.




ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ