Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.

Үзлэг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр амбулаторийн Эх барих, эмэгтэйчүүдийн кабинетэд явагдаж, 1–24 дүгээр хороодын 170 гаруй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хиймэл оюун ухаанд суурилсан “Умайн хүзүүний хорт хавдар” илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан юм.

Тус ажлыг AI Medi Mongolia Co.,Ltd байгууллага дэмжин хамтран ажилласан бөгөөд эрт илрүүлгийн угтах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө, сэтгэл зүйчийн зөвлөгөө, бэлгийн замын халдварт өвчний сорил авах зэрэг цогц үйлчилгээг үзүүллээ.

ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ