Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын хүчийг нэгтгэдэг томоохон индэр COP30 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 30 дугаар бага хурал Бразил улсын Белем хотноо боллоо. Чуулга уулзалтад дэлхийн 190 гаруй улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, цаг үеийн чухал асуудлаар байр сууриа солилцсон юм.
Энэхүү уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урилгаар Засаг дарга Н.Мандуул өнгөрсөн долоо хоногт /2025.11.19/ оролцож “Монгол Улс түүхий нүүрсний хэрэглээнээс цэвэр эрчим хүч рүү шилжих нь” сэдвийн хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчээр айл өрхийн халаалтыг шийдэж, нэмэлт орлоготой болгох төслийн шийдэл, үр дүнг танилцууллаа.

Энэхүү төсөл нь нарны панелийг дулаан хуримтлуулах системтэй хослуулан гэр хорооллын өрхийн дулааны хэрэгцээг шийдэх, түүхий түлшнээс бүрэн татгалзах зорилготой. Одоогийн байдлаар дүүргийн 80 айл уг төсөлд амжилттай хамрагдаж, эрчим хүчинд тулгуурласан шинэ шийдэлд шилжээд байна. Ирэх онд төслийн цар хүрээ улам тэлж, БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагийн 2.5 сая ам.долларын санхүүжилтээр 500 айлыг нарны панелд шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Цаашид энэхүү шийдлийг нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх зорилт тавиад байна.

Мөн чуулга уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Швейцар улстай нүүрсхүчлийн хийн арилжааны гэрээ байгууллаа. Ингэснээр айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчээр цуглуулсан карбон кредитийг Сингапур болон Швейцар улсуудад борлуулах боломж бүрдэж байна. Нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг олон улсын компаниуд, мөн нүүрсхүчлийн хийн татварын төлбөрийн 5 хүртэлх хувийг нөхөхийн тулд карбон кредит худалдаж авах юм.
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Дулаан хангамжийн сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд” салбар хэлэлцүүлэгт Засаг дарга Н.Мандуул дүүрэгт хэрэгжүүлж буй төслийн явц, эхний үр дүнг танилцууллаа. Мөн нарны панел, халаагуурын төхөөрөмжийг 2 жил хэрэглэж үр дүнг мэдэрсэн айл өрхийн төлөөлөл Э.Сарнай хэлэлцүүлэгт оролцож төслийн давуу тал, сайжруулах зүйлсийг хуваалцсан юм.

ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ