Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2024-2028 онд хэрэгжих "Эх оронч цэрэг-2028" цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Уг арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар холбоо хамтран ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх "Орон нутгийн хамгаалалтын танхим"-ийг тохижуулан сургуульд хүлээлгэн өглөө.

Танхимийг хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээнд ЧИнгэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн захирал Б.Амар, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар холбооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Ц.Сүхбаатар болон тус холбооны хороо хариуцсан тэргүүлэгч нар оролцлоо.


ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ