Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээг батлах тухай 05 дугаар тогтоолын хүрээнд ахмад настнуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор нийслэлийн Ахмадын хороотой хамтран спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Уламбаяр, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар оролцон, нээж үг хэлсэн ба тэмцээнд 9 дүүргийн 200 гаруй тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний шатрын төрөлд 5 дугаар хорооны ахмад настан, шатрын спортын мастер Д.Соёлмаа 2-р байр, ширээний теннисний төрөлд 5 дугаар хорооны ахмад настан, спортын мастер Г.Баярмагнай 3-р байр, софт волейболын төрөлд А.Раднаа ахлагчтай эрэгтэй баг тамирчид 3-р байр, Д.Нямсүрэн ахлагчтай эмэгтэй баг тамирчид 3-р байр тус тус эзэлж, амжилттай оролцлоо.


ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ