Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран 1–24 дүгээр хорооны олон нийтийн байцаагч нарыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үүргийг гүйцэтгэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт болон тэдгээрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх асуудлыг хэлэлцэв. Мөн олон нийтийн байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн идэвхтэй оролцооны талаар цагдаагийн 1-р хэлтсийн ахлах Х. Нямдаваа мэдээлэл өглөө.




ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ