Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөл”-ийг шалгаруулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг дүүрэг” шалгаруулах ажлын хүрээнд дүүргүүдийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл”-ийн хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, шалгаруулалтыг зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч, Салбар зөвлөлийн дарга Н.Бямбагэрэл 2025 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох, биеийн тамир спорт, соёл урлаг, олон нийтийг хамарсан олон талт үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, орчныг бий болгох чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаа онцоллоо.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцууллаа.

ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ