НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-1-20
1
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь махны хомсдолыг багасгах, үнийн хөөргөдлийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг 01-р сарын 20 буюу ирэх 7 хоногийн мягмар гарагаас эхлэн 06-р сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан худалдан борлуулахаар болсон.
Ингэхдээ 1 кг үхрийн махыг 15,000 төгрөг, 1кг хонины махыг 13,000 төгрөгөөр зах зээлд нийлүүлэх бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд дүүргийн 20 хорооны 38 дэлгүүрт буюу Дүүргийн 13, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24-р хороонд “Мах Импекс” ХХК, Дүүргийн 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хороонд “АГРО НЭГТГЭЛ ТРЭЙД” ХХК-ийн бэлтгэсэн нөөцийн махыг борлуулна.

Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нөөцийн мах худалдан борлуулах аж ахуй нэгжүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин нээсэн бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн махны худалдан борлуулалтын талаар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн маханд тавигдах шаардлага, нийслэлийн эрүүл мэндийн газраас эрүүл ахуйн талаар тус тус мэдээлэл өглөө.

Түүнчлэн энэ жил нөөцийн мах борлуулах дэлгүүрүүдэд санхүүгийн хувьд өр үүсгэхгүйгээр төлбөр тооцоог хугацаанд нь хийх чадвартай байх, татварын ерөнхий системд хэрэглэгчийн систем нийлүүлэгч зөвшөөрөл бүхий ААН-ээр программ суулгуулсан, и-баримт олгодог байх, пос машины НӨАТ-аас чөлөөлөх тохиргоог суурилуулсан байх, цагдаагийн байгууллагаар хянуулсан хяналтын камертай, камерын бичлэг нь 30 хоног хадгалах хүчин чадалтай байх зэрэг 9 шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа юм.





Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.