Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 182 аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 17 дугаар бага хурал” (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах чиглэлээр сургалт, зөвлөмж мэдээлэл хүргэлээ

Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан бөгөөд хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний соёл, стандартын хэрэгжилтийг сайжруулахад чиглэв



Сургалтаар хуванцар сав, нэг удаагийн хоолны хэрэгслийн зохистой хэрэглээ, холбогдох стандарт, шаардлагын хэрэгжилт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах арга зүйн зөвлөмж, мэдээллийг оролцогчдод өглөө.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ