“БИД БҮГДЭЭРЭЭ ХӨГЖИМЧИН” ТӨСЛИЙН 2 ШАТ ЯВАГДЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бид бүгдээрээ хөгжимчин” төсөлт ажлын 2 дугаар шатны буюу дүүргийн шатны шалгаруулалтыг “Хэмнэлээр наадаж хамтдаа хөгжье” уриатай 2017 оны 05 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явууллаа.

Төсөлт ажлыг сургуулийн өмнөх насны хүүхдэд гоо зүй, урлагийн мэдрэмж олгох, хүүхдийн бие даасан бүтээлч, өв тэгш хөгжлийг нь дэмжих, хөгжмийн багш нарын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагаа түгээх зорилготойгоор зохион байгуулсан.

Төсөлт ажлын 1 дүгээр шатанд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 28 цэцэрлэгийн 3000  гаруй хүүхэд хамрагдаж оролцсоноос 2 дугаар шатанд 28 цэцэрлэгийн 28 хөгжмийн хамтлагийн 840 хүүхэд оролцож, авьяас чадвараа сорилоо.

Шилдэг 9 хамтлагаар:

  1. 5-р цэцэрлэгийн “Алтан жигүүр” хамтлаг
  2. 39-р цэцэрлэгийн “Золбоо” хамтлаг
  3. 19-р цэцэрлэгийн “Содон аялгуу” хамтлаг
  4. 74-р цэцэрлэгийн “Эгшиглэн” хамтлаг
  5. 83-р цэцэрлэгийн “Шигширгэ” хамтлаг
  6. 102-р цэцэрлэгийн “Адтай жаалууд” хамтлаг
  7. 37-р цэцэрлэгийн “5 эгшиг” хамтлаг
  8. 224-р цэцэрлэгийн “Цуурай” хамтлаг
  9. 108-р цэцэрлэгийн “7 эгшиг” хамтлаг хамтлагууд шалгарлаа.

“Бид бүгдээрээ хөгжимчин” төсөлт ажлын Гала тоглолт тун удахгүй эцэг эхчүүд, багш нарын хүрээл болно.

Leave a Reply

  • Facebook