БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язалыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Өмнө нь 2017 оны 05 дугаар сард Элчин сайд М.Ахмед Язал дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж байсан юм.

Хоёр тал Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад тэр дундаа Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд Туркийн талаас техникийн туслалцаа авах, Туркийн хотуудад хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажлуудаас туршлага судлах, Туркийн мэргэжилтнүүдийг тус дүүрэгт урьж ажиллуулах зэрэг асуудлуудаар санал солилцсон юм. Мөн Анкарагийн гудамжны тохижилтыг хэрхэн сайжруулах, сэргээн засварлах, шинээр дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцав.

Чингэлтэй дүүрэгт Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын нэрэмжит Анкарагийн гудамж байдаг бөгөөд тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, явган зам, Ата туркийн нэрэмжит ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн гадна талбайд Туркийн уламжлал болох NAZAR-г бэлгэдсэн байгууламж, усан оргилуур, амрах  талбай байдаг юм.

 

Leave a Reply

  • Facebook