ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, дүүргийн хөгжил, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Засаг даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагаар ажиллаж байсан удирдлагуудыг дүүргийн ойн медалиар шагналаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга бөгөөд дүүргийн анхны Засаг дарга А.Зул нар гардуулж баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook