СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН СУРАГЧДЫН УРЛАГ,СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, дүүргийн Хүүхдийн холбоо хамтран зохион байгуулж буй Сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүн сурагчдын урлаг, спортын наадам үргэлжилж байна.
3-р сарын 31-нд дүүргийн ерөнхий боловсролын 49-р сургууль дээр урлагийн наадам болсон.
4-р сарын 1,2-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 50-р сургууль дээр спортын наадам үргэлжилж, баг, тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, хөгжөөнт буухиагаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.