"МЭДЬЕ, СОНСЪЁ, СЭРГИЙЛЬЕ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Not published yetГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гомбожав, Хуульч, багш Н.Алтангэрэл нартай хамтран “МЭДЬЕ, СОНСЪЁ, СЭРГИЙЛЬЕ” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 9-12 ангийн 250 гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, унадаг дугуй, мотоцикл, скутер, цахилгаан дугуйн хэрэглээ, зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөл, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжүүллэг хүргэлээ.