ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНАЭнэхүү наадам нь Өвлийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор хоёр жил тутам зохион байгуулдаг юм
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛООХурлыг дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар мэдээлэл солилцлоо.
УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛООДүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж дүүргийн Засаг дарга Н.Мандуул удирдан явууллаа
НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААНАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, БНСУ-ын Ёндүн-гүн хошууны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуан, хошууны Засаг дарга Жон Ён Чоль нар найрамдалт харилцааг өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүрэг, Ёндүн-гүн хошууны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын зочид, төлөөлөгчид оролцлоо. Хоёр улсын удирдлагууд “Найрамдалт харилцааг өргөжүүлэх” санамж бичигт тулгуурлан эдийн засаг, соёл, аялал жуулчлал, худалдаа зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийллээ. Дүүргийн Засаг дарга Н.Мандуул арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ хамтын ажиллагаагаа илүү бодитой болгох үүднээс орон нутгийн түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгаа гэдгийг хэллээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛААШалгалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт бүрдүүлэлт, мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хүний нөөцийн бүрдэл, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт болон бусад чиглэлүүдээр танилцлаа.
УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛООЧингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО✅Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРСАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЙЛ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭНийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна. Тус төслийн хүрээнд гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур болох цогц шийдлийг туршилтын шугамаар нэвтрүүлсэн
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛААДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төвүүдээс 2025 оны эхний сарын байдлаар хий хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны эхний сарын сард нийт 64 гал түймрийн дуудлага хүлээн авсан байна
Дүүргийн сурагчид хоёрдугаар сарын 17-ноос усан спортоор хичээллэж эхэлнэЭнэ сарын 18-наас эхлээд дүүргийн сурагчдыг усан спортын анхан шатны сургалтад хамруулна. Өдөрт 4 ээлж, нэг ээлжинд 25 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛААЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, дүүргийн харьяа хэлтэс албадын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн 1-24 дүгээр хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар танилцууллаа. Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд хөгжлийн цогцолборыг өргөжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн зуслан барих ажлыг эрчимжүүлж 2025 онд шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналтай байгаа талаар Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг танилцуулсан юм. Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд дүүргийн харьяа хэлтэс, албадын дарга нар хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу асуудлаа танилцуулж, хэрэгжүүлж болох ажлын талаар саналаа хэллээ. Дүүргийн Засаг дарга Н.Мандуул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, төвийн хороодын гарц орцны асуудал, гэр хорооллын худгийн ойр орчныг тохижуулах ажлын хэсэг байгуулагдсан
Чингэлтэй дүүрэг фото агшин
Дүүргийн онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллааЧингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, техникийн комисс ажиллалааБагануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн
Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлнэ2025 онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлана. Ирэх жилийн галлагааны улирал гэхэд эдгээр айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ
Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлааҮүнээс “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭСЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992