Чингэлтэйн Мэдээ
Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 1400 хүүхэд усанд сэлж сурлаа
2026-2-26

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 1400 хүүхэд усанд сэлж сурлаа Өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сараас эхлэн дүүргийн бүх сурагчдыг усанд сэлж сургах хөтөлбөр эхэлсэн. Хөтөлбөрөөр дамжуулан өнөөдрийн байдлаар 1,400 сурагч усанд сэлэх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшжээ. Энэ жил дүүргийн 138, 139, 140, 145, 149 дүгээр сургуулийн нийт 170 сурагч уг хөтөлбөрт хамрагдаж байна

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинэ байр хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр боллоо
2026-2-26

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинэ байр хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Өөрөөр хэлбэл, дүүргийн дөрөвдүгээр хорооны хуучин барилгын хоёр давхарт стандартад нийцсэн иж бүрэн засвар хийж, Шүүх шинжилгээний хэлтэс байрлахаар болсон юм

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА
2026-1-22

Засаг дарга Н.Мандуул НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй танилцлаа. Тус аймагт сэргээгдэх эрчим хоёр төсөл нээлтээ хийлээ. Тухайлбал аймгийн Яргуйт багийн төв болон 28 дугаар цэцэрлэгт сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулсан томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна

ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА
2026-1-21

Засаг дарга Н.Мандуул НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй танилцлаа. Тус аймагт сэргээгдэх эрчим хоёр төсөл нээлтээ хийлээ. Тухайлбал аймгийн Яргуйт багийн төв болон 28 дугаар цэцэрлэгт сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулсан томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-1-16

Чингэлтэй дүүрэгт согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд “Согтууруулах ундаа худалдах, түүнээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” асуудлаар ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар нийт 6 хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд үүнээс 5 хуулийн этгээдэд холбогдох хууль, татварын нөхцөл шаардлагыг хангасан тул тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-1-14

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд нэгдсэн жишиг эмнэлэг барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус эмнэлэг нь барилгын зураг төслийн дагуу бие даасан дулааны эх үүсвэртэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд дулааны эх үүсвэр барихтай холбоотой газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлтөд өртөж буй иргэд, айл өрхүүдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар газар чөлөөлөлтийг дараах зарчмын дагуу зохион байгуулахаар шийдвэрлэв

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
2026-1-13

Чингэлтэй дүүрэг 2026 оныг “Инновац, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэхүү зорилт нь нийслэлээс 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласантай уялдан, дүүргийн хэмжээнд шинэлэг шийдэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна. Тус жилийн хүрээнд Чингэлтэй дүүрэг инновацид суурилсан бизнес, стартап санаачилга, ногоон технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжих, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах юм

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-1-9

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Н.Мандуул удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүрэг 2026 оныг “Инноваци, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласныг онцолж, уг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар хэлэлцэв. Мөн дүүргийн хэмжээнд ᠌"Дулаалъя төслийн" хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар танилцууллаа. “Дулаалъя” төслийн хүрээнд: - Дүүргийн 95 айл өрх сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ ханган, төвийн системд нийлүүлэгч боллоо - Байшин дулаалгын ажил бүрэн дуусаж, айл өрхүүдийг хийн зууханд шилжүүлэх ажил үе шаттайгаар үргэлжилж байна - Монгол гэрийн ЧИП багцын дулаалгын ажил бүрэн хэрэгжиж дууссан байна Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Н.Мандуул холбогдох алба хэлтэс, хороодын Засаг дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө

2026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА
2026-1-6

Дүүргийн хэмжээнд 2026 оны цэргийн бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан дүүргийн 1–24 дүгээр хорооны Засаг дарга, зохион байгуулагч нартай хамтран семинар зохион байгууллаа. Энэ оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-ноос 23-ны өдрүүдэд явуулна. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа хороондоо өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай

ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-1-6

Хоккейчдын U-8 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Монголын Хоккейн холбооноос 2025-2026 оны өсвөрийн хоккейчдын U-8 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 5 багийн өсвөрийн бяцхан хоккейчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх ОУХМ Ж

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-1-2

Дүүргийн хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн хийцлэлийг айл өрхүүдэд нэвтрүүлж, дулаан алдагдлыг бууруулах зорилтот ажил өнөөдрөөс эхэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, тус холбооны Ерөнхийлөгч Л.Гантөмөр нар оролцон гарын үсэг зурлаа. Судалгаагаар байшин, сууцны нийт дулаан алдагдлын 15–20 хувийг цонх, шилэн хийцийн дулаан алдагдал эзэлдэг байна

Чингэлтэйн Мэдээ


Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.