МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

1

Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэйд тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна.

viber image 2023 09 04 12 26 03 721

viber image 2023 09 04 12 26 10 850

viber image 2023 09 04 12 26 11 704

viber image 2023 09 04 12 26 12 746

viber image 2023 09 04 12 26 02 776

viber image 2023 09 04 12 26 04 692

viber image 2023 09 04 12 26 09 887

Төлөөлөгчдийг өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, худалдаа үйлчилгээний салбарт хийгдэх ажлуудын талаар хэлэлцлээ.

viber image 2023 09 04 12 26 06 245

viber image 2023 09 04 12 26 07 178

Энэ үеэр Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэй “Есдүгээр сарын 06-ны өдөр Хөх хотод “Хятад Монголын 4 дэх экспо” зохион байгуулагдах гэж байна. Эдгээр өдрүүдэд хоёр хот, дүүргийн эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл спортын салбаруудад хийгдэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаадаа баяртай байна. Манжуур бол БНХАУ-ын хуурай замын хамгийн том боомт хот юм. Ийм ч учраас Монголын талтай хийгдэх худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг зорьж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар Манжуур хотод айлчилж, Ардын төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, хот хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр харилцан тохиролцсон. Юуны өмнө төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсролын салбарт туршлага судлах багш, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг Хятадын зах зээлд гаргах тал дээр анхаарч ажиллах болно” хэмээлээ.

viber image 2023 09 04 12 26 08 053

Хариуд нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл энэхүү айчлалыг хот хоорондын найрамдалт харилцааг шинэ түвшинд гаргах айлчлал болно хэмээн онцлоод “Эрээн хотод зохиогдсон экспод Чингэлтэй дүүрэг амжилттай оролцсон бөгөөд Хөх хотод хоёр хоногийн дараа зохиогдох үзэсгэлэн худалдаад манай дүүргийн аж ахуйн 22 нэгж оролцоно.

 

viber image 2023 09 04 12 26 01 874

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг БНХАУ, ОХУ-тай нягт холбох хоёр босоо замыг барихаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр худалдаа үйлчилгээний салбарт шинэ эргэлт болно. Үүнээс гадна боловсролын салбарт нягт уялдаатай ажиллана. Багш, сурагч солилцох хөтөлбөрөөс гадна Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын туршлага судлах боломжийг нээхийг хүсэж байна” хэмээн онцоллоо. Мөн төрийн албан хаагчид хоорондын туршлага судлах хөтөлбөрийг Манжуур хоттой хийх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

viber image 2023 09 04 12 26 08 961

 






Шинэ мэдээ

“Энергийн менежмент” сэдвээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдлаа10 сар 3. 16:36Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ10 сар 3. 13:59ДҮҮРГИЙН 20, 21 ДҮГЭЭР ХОРООНД 55 ГЭРЭЛТҮҮЛЭГ ШИНЭЭР СУУРИЛУУЛЛАА10 сар 3. 12:1818 ДУГААР ХОРООНЫ ОГЦОМ ЭРГЭЛТТЭЙ 7 БАЙРШИЛД АЮУЛГҮЙН ТОЛЬ СУУРИЛУУЛЛАА9 сар 26. 11:49ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ 55 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА9 сар 26. 11:45ЧИНГЭЛТЭЙ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА9 сар 26. 9:36Дүүргийн нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж гардуулан өглөө.9 сар 26. 9:3117 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДЭД ECO2 ДУЛААНЫ НАСОСНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ9 сар 25. 10:41ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО9 сар 25. 10:34УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ТОГТМОЛ ХИЙГДЭЖ БАЙНА9 сар 24. 11:45ЗДТГ-Т АРХИВЧ АЖИЛД АВНА9 сар 23. 14:39“НАС БОЛ ТОО” ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО9 сар 22. 11:12ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНД ЯВГАН ЗАМЫН 200 М² ТАЛБАЙГ ШИНЭЧИЛЛЭЭ9 сар 16. 11:14ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2, 3 ДУГААР ХОРООНД ЗАМ, ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ9 сар 16. 11:12ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 7, 21 ДҮГЭЭР ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СОНСЛОО9 сар 16. 10:38АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ, СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 15. 12:297-Р ХОРООНД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ9 сар 11. 12:17“УРТ ЦАГААН” ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ОРОНД ДООРОО ЗОГСООЛТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН АШИГЛАЛТАД ОРЛОО9 сар 8. 16:46ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНД ҮЕРИЙН ДАЛАН, ГҮҮРНИЙ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЛЭЭ9 сар 8. 16:149 ДҮГЭЭР ХОРООНЫ ДАМБЫН ГУДАМЖ, 16, 17, 18 ДУГААР ГУДАМЖИНД НИЙТ 110 М.КВ ТАЛБАЙН ЯВГАН ЗАМ, БОРДЮРЫГ ЗАСВАРЛАН ШИНЭЧИЛЛЭЭ9 сар 8. 10:07ДҮҮРГИЙН БОРОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО9 сар 5. 15:52ХОС БИЧГЭЭР АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, EDOC СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ БОЛЛОО8 сар 29. 15:20БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УРД ТАЛЫН ЗАМЫГ ХОЁР УРСГАЛТАЙ БОЛГОЛОО8 сар 29. 9:54БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН БАРУУН ТАЛЫН ХУДГИЙН ЭРГЭН ТОЙРНЫГ ЦЭГЦЭЛЖ ТОХИЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 28. 16:13ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭР ХОРООЛЛЫН ИЛ ЗАДГАЙ ХОГИЙН ЦЭГИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ8 сар 28. 13:04

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.