Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж цаг үеийн холбогдолтой мэдээлэл хүргэлээ.
Хурлаар сар шинийн баярын өдрүүдээр ажиллах хариуцлагатай жижүүрүүд холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, албан хаагчид утасны бэлэн байдлыг хангах, Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийх талаар мэдээлэл өглөө. Мөн албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлтэд дээр анхаарах, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх талаар анхаарууллаа.