Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дүүргийн 1-24 дүгээр хорооны Засаг дарга, Зохион байгуулагч нарт “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, гадаад иргэний 48 цагийн бүртгэл, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ойлголт, эрх зүйн хэлбэр” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Гадаад иргэн, харьяатын газрын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн н.Мандах, Мэдээлэл технологийн хэлтсийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн С.Хангарьд, дүүргийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Энхбаяр нар явуулж албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, асуултад хариулт өглөө.