Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого шийдвэрийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмж, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангахад менежментийн орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хамгийн сайн халамж-Хөдөлмөр эрхлэлт” уулзалт зохион байгуулагдлаа.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн брэхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй хүний ирэхийг хангах салбар зөвлөлөөс энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна.
Уулзалтын хүрээнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого шийдвэр, хэрэгжилт; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний тухай; Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтран ажиллах боломж, өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр сайн туршлагыг тус тус танилцуулж, мэдээлэл солилцлоо. Арга хэмжээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 200 орчим иргэд оролцлоо.