УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-5-6
1

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөн танхим, цахим хосолсон хэлбэрээр болж, 1-24 дүгээр хорооны Засаг дарга нар цахимаар оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 8 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 71.8 хувьтай байна.

Үргэлжлүүлэн өнөөдрийн хуралдаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг 2025 оны гамшиг ослын нөхцөл байдлын талаар удирдлагуудад мэдээлэл хийлээ.

Тус хэлтэс нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 271 гал түймрийн  дуудлагаар ажилласнаас үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн хэмжээнд 218, дүүргийн хэмжээнд 53 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж 365 иргэний амь нас, байгууллага, иргэдийн 23 тэрбум 817 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийт удирдлагуудад Засаг дарга Н.Мандуул дараах үүрэг чиглэлийг өглөө.

ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд удаан хугацаанд байршуулсан автомашиныг журамлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгч ажиллах.

Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.

Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган цэгцэлж, орчны аюулгүй байдлыг хангах ажлуудыг зохион байгуулах.

Ой хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээж, хог хаягдлыг цэвэрлүүлэх

Дүүргээс хийж хэрэгжүүлж буй “New chingeltei” өргөдөл, гомдол, шинэ санаачилга, хүлээн авах сайтыг сурталчлах ажлын хүрээнд албан хаагчид тухайн сайтад нэвтрэн орж туршиж үзэх.  

Дүүргийн нутаг дэвсгэр дээр барилга барьж буй компаниудад “барилгын хогийг зөвшөөрөлгүй газар хаяж, буулгахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо. 

 

 






Шинэ мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 14. 16:47ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА1 сар 13. 16:58ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Монголын Оюун ухаан академд суралцах төлбөрийн хөнгөлөлтийн батламж гардууллаа.1 сар 13. 16:51ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:11ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:01ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА2025, 12 сар 26. 15:06

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.