Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс алба, ЕБС, СӨБ-ын байгууллага, хороодын Ажлын албаныханд фестивалийн талаар мэдээлэл хүргэлээ. Мэдээллийг дүүргийн Засаг даргын зөвлөх Д.Уянга "Чингэлтэйн фестиваль-2025" арга хэмжээний зохион байгуулалт, бэлтгэл ажилд анхаарах асуудлаар мэдээлэл хийж, нэгдсэн чиглэл, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Үндэсний үнэт зүйл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Чингэлтэйн Фестиваль-2025" арга хэмжээг "Шинэ Чингэлтэй" уриан дор 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамж, Тусгаар тогтнолын талбайд болно.