Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ур чадварын үнэлгээний тайлан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, удирдах ажилтнуудын манлайлал, гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын ахиц дэвшлийг хамтран дүгнэлээ. Тус тайлан хэлэлцүүлэгт Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн өмчийн 19 сургуулийн захирал, 39 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.