Жил бүр нийслэлийн иргэдийг шинэ, аюулгүй хүнсний ногоогоор хангах, нийслэлийн есөн дүүрэгт газар тариалан, зөгий үржүүлгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Алтан намар” ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн хувьд энэ жилийн үзэсгэлэн худалдааг Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай болон Барилгачдын талбай гэсэн хоёр байршилд нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн аж ахуй эрхлэгчдээс гадна Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн газар тариалан, зөгийн үржүүлгийн аж ахуй эрхлэгчид оролцож, өөрсдийн шинэ ургац, зөгийн бал болон бусад бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.







“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ