Боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудын шуурхай хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Шуурхай хуралдаанаар өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, 2025-2026 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилт, төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг чиглэл тус бүрээр танилцуулсан юм.

Мөн өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтаа бататгах, хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд анхаарч ажиллах талаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар нар үүрэг чиглэл өглөө.



“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ