Дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон дүүргийн удирдлагууд хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 7, 21 дүгээр хороодын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.


21 дүгээр хороонд байршлын онцлогоос шалтгаалан өгсүүр, уруу замын эвдрэл их гардаг, тоглоомын талбайн хүртээмж бага байгаа тухай асуудлыг хэлэв.

Харин 7 дугаар хороонд ус сувгийн тагны эвдрэл гэмтэл их гардаг, эзэнжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хүүхэд хөгжил, боловсролын чиглэлд онцгойлон анхаарах хэрэгтэйг ажилтан, албан хаагчид илэрхийллээ.

Мөн хоёр хороонд нийтлэг тулгамдаж буй асуудал болох камержуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэлцэн, үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв