Өнөөдрийн байдлаар дүүргийн нийт 6,809 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулаад байна. Өмнөх онд ногоон бүсэд хамрагдсан хэд хэдэн хороодод нэмэлт мэдрэгч тавьсан бөгөөд угаар мэдрэгчгүй өрхүүдийг бүрэн хамруулах чиглэлээр ажил үргэлжилж байна.

Угаарын хийн дуудлага мэдээлэлийг 70119410 дугаараар хүлээн авч, хамгийн ойр хяналтын ажилтан газар дээр нь очиж шалгалт хийдэг бөгөөд агаарын чанарын ППМ үзүүлэлт өссөн тохиолдолд шөнийн цагаар хүртэл ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Мөн түлш хэрэглэгчидэд үйлчлэх төвийн Чингэлтэй дүүргийг хариуцсан мэргэжилтнээс тогтмол мэдээлэл авч, урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
Иргэд та бүхэн угаарын хийтэй холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол 70119410 дугаарт мэдээллэнэ үү.