Дүүргийн 17 дугаар хорооны иргэдэд eco2 дулаан насосын давуу тал, хэрэглээний онцлогийн талаар мэдээлэл өглөө. Уг ажилд Засаг даргын зөвлөх болон “ECO2 Дулаан насосын компанийн захирал оролцлоо.

Уг ажил нь яндангийн тоог цөөлж, утааг бууруулах зорилтот ажлын нэг хэсэг бөгөөд энэ хүрээнд насосыг тавиулах айлуудтай гэрээ байгууллаа.

Eco2 дулааны насос нь цахилгаан эрчим хүчний хамгийн бага зарцуулалттай, орчин үеийн шийдэл бөгөөд дулаан алдагдлаа шийдсэн гэрүүдийн сарын цахилгааны төлбөр дунджаар 80–100 мянган төгрөгийн хооронд гарч байгаа юм.

Уламжлалт цахилгаан халаагуур 1 кВт цахилгаанаар 1 кВт дулаан ялгаруулдаг бол дулааны насос нь 1 кВт цахилгаанаар 4.1 кВт хүртэл дулаан гаргах боломжтой. Ингэснээр цахилгаан зарцуулалтыг 3.6 дахин бууруулах давуу талтай юм.

Мөн тус төхөөрөмж нь өвлийн улиралд дулаан гаргахаас гадна, зуны улиралд агаарыг сэрүүцүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой.
