Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс Өвөрмонголын нарийн боовны мастер Яруухан багштай хамтран нарийн боов, амттаны чиглэлээр 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Тус сургалт нь орчин үеийн нарийн боовны технологи, арга барил, шинэ жор, гоёл чимэглэлийн ур чадварыг түгээн дэлгэрүүлэх, оролцогчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор явагдсан юм. Сургалтад цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд болон сонирхсон иргэд хамрагдаж, онолын мэдлэгийг дадлагатай хослуулан бодит жишээн дээр туршлага солилцлоо.


Энэхүү сургалт нь оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ нарийн боов, амттаны соёлыг түгээн дэлгэрүүлэх, цаашид ижил төстэй сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ