быстрый займ на карту
Үзсэн: 1646

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “НОГООН НУУР” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, УСАН ПАРКТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн жишиг өрхийн тохижилтын ажилтай танилцлаа.
“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо – Миний гудамж” аяныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаад байгаа. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хуучин хогийн цэг байсан газрыг дүүргийн иргэн С.Өлзийтогтох “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк болгон тохижилтын ажлыг хийсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн газар олголтыг шийдвэрлэж, тохижилтын ажлыг дэмжиж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ногоон нуур орчмын энэ хэсэг газар хад чулуу ихтэй, хүүхдэд аюултай орчин байсныг тохижуулж хашаа хатгаж, гэрэлтүүлэг, камер суурилуулжээ.

Улаанбаатар хот, Богд уул бүтнээрээ харагдах хэсэгт тавцан зассан бөгөөд жуулчид сүүлийн үед ихээр ирэх болсон гэнэ. Ногоон нуурын орчимд 400 орчим мод, бут, сөөг ургаж байна.
Зундаа усан парк, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон хүүхэд багачуудад үйлчилдэг. Цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн сургалтын төв байгуулж, англи хэл болон өөр олон төрлийн сургалт явуулах бодолтой байгаагаа Чингэлтэй дүүргийн иргэн С.Өлзийтогтох ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хувь хүн өөрийн боломж бололцоогоор энэ орчмын газрыг тохижуулжээ. Энэ орчимд амьдардаг хүүхдүүд цугладаг учир аялал зугаалгын бүс болгож болох юм. Нийслэл хотын зүгээс Ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж илүү мэргэжлийн төлөвлөлт хийх талаас нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Ногоон нуур орчмын газар өвөрмөц тогтоцтой, хүүхэд тоглоход хад чулуу нурах эрсдэлтэй учир энэ талын зөвлөгөө тусламж чухал юм. Иргэн зөвшөөрвөл нийслэлээс тохижилтын ажилд нь хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшил, төр хамтарсан олон нийтэд нээлттэй, аюулгүй орчинтой цэцэрлэгт хүрээлэн бий болгож болох юм” гэж ярилаа.
“Манай хороо – Миний гудамж” аян энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргана. Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх зэрэг төрлөөр шалгаруулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook