✅Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны “Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах тухай” А/113 дугаар захирамжаар томилогдсон Гамшгаас хамгаалах болон Газар хөдлөлтийн үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах дэд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд ажлын хэсгийн дарга Л.Баярмаа хуралдуулж шаардлагатай мэдээ мэдээлэл, хүн хүч хэрэгслийн судалгааг нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагаар хянуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.