Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” боллоо.
 
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул ажилтан албан хаагчдад мэдээлэл өглөө.
 
Мөн эрүүл зөв хооллолтын талаар сургагч багш С.Баярцэцэг "Эрүүл дадлыг бүтээцгээе" сэдвээр албан хаагчдад сургалт орлоо. 
 
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

Тус 16 дугаар хороо анх 1984 онд нийслэлийн Сүхбаатарын районы орон сууц гудамжны 31 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж байсан. Анх 800 өрхийн 4000 оршин суугчидтай байсан. 1992 онд Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан Чингэлтэй дүүрэг байгуулагдсанаар тус дүүргийн 16 дугаар хороо болон шинэчлэн зохион байгуулагдсан.  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо нь тус дүүргийн 22,17,18,15-р хороотой хиллэн оршдог. Хороо нь 316га нутаг дэвсгэр бүхий газартай, дотроо 10 хэсэгт хуваагддаг.

  • 316 га нутаг дэвсгэртэй
  • 1979 өрхийн
  • 7808 хүн амтай

ХАЯГ БАЙРШИЛ:

ЧД-ийн  16-р хорооны Согоотын 46-р гудамж

Утасны дугаар: 99180635

Цахим хаяг: https://www.facebook.com/16khoroo?mibextid=ZbWKwL


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

 

Намсрай овогтой Сэргэлэн 1966 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Улмаар 1974-1982 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 8-н жилийн сургуулийг дүүргэж,1982-1984 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10-н жилийн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984-1985 онд МУИС-ийн инженер техникийн бэлтгэл ангийг дүүргэж,1985-1991онд Зөвлөлт холбоот улсын Новосибирьска хотын Барилга инженерийн дээд сургуулийг иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерээр төгсөж  дээд боловсрол эзэмшсэн.  

Ажлын туршлага:

  • 1992-1995 Отгонтэнгэр пүүсд мастер,
  • 1995-1999 Баян нуур ХЭАА-д барилгын инженер
  • 1999-2012 “Шинэ-Хот ” ХХК-г үүсг Ерөнхий захирал
  • 2013-2021 он хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ИНХ-ын дарга
  • 2021 оны 8 дугаар сарын 1-нээс одоог хүртэл ЧД-ийн 16 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Монгол улсын Хууль, зүйн дотоод хэргийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14.00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын соёлын төвийн хурлын танхимд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль” -ийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл, товч танилцуулга, үзэл баримтлал, дагалдах хуулиудыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны https://mojha.gov.mn/content/65f10aaba9d9c480dac6ad78 танилцана уу.

✅Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны “Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах тухай” А/113 дугаар захирамжаар томилогдсон Гамшгаас хамгаалах болон Газар хөдлөлтийн үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах дэд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд ажлын хэсгийн дарга Л.Баярмаа хуралдуулж шаардлагатай мэдээ мэдээлэл, хүн хүч хэрэгслийн судалгааг нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагаар хянуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.