Тус хороо нь 2022 онд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс салж 21 дүгээр хороо болон байгуулагдсан. Хотын төв болон дүүргийн ЗДТГ-аас 5 км зайд байрладаг. Анхны 21 дүгээр хорооны засаг даргаар Н.Бямбагэрэл ажиллаж байв. Баруун талаараа дүүргийн 7 дугаар хороо, хойд талаараа 16 дугаар хороо, урд талаараа 12 дугаар хороотой хиллэдэг.
- 178,6 га газар нутагтай
- 827 өрхийн 6957 хүн амтай
Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:
-
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч – Б.Ганзориг
-
Нийгмийн ажилтан – Т.Мөнх-Уул
-
1-р хэсгийн ахлагч – Б.Мөнхцэцэг
-
2-р хэсгийн ахлагч – Н.Баасан
-
3-р хэсгийн ахлагч – Т.Цэнгэлмаа
-
5-р хэсгийн ахлагч – Б.Отгонтэнгэр
-
6-р хэсгийн ахлагч – Д.Алтанзул
-
7-р хэсгийн ахлагч – Т.Пүрэвдулам
-
8-р хэсгийн ахлагч – Ч.Пүрэвсүрэн
-
9-р хэсгийн ахлагч – С.Саран
-
10-р хэсгийн ахлагч – Б.Оюунтуяа
21 дүгээр хороо нь 18-22 хүртэл дугаарласан 95 гудамж, 1397 хашаатай, ЕБ-ын 138 дугаар бага сургууль болон 220, 154 дүгээр цэцэрлэгүүд, Мон кара ХХК, Зам гүүрийн авто бааз , нэрийн 17 дэлгүүр, 6 нэрийн 5 дэлгүүр нийтийн байр 4 гэх мэт нийт 28 аж ахуй нэгжтэй.
"ШЭЖИДДҮГ" өрхийн эрүүл мэндийн төвийн захирал Ц.Цэрэндолгор болон 10 эмч, 8 сувилагч, 2 нийгмийн ажилтан, үйлчлэгч 2 тус тус ажиллаж байна.
ХАЯГ БАЙРШИЛ:
- Чингэлтэй дүүргийн 21 дугаар хороо Булгийн 20-1110 тоот
- Цахим хаяг: Хориннэгдүгээр хорооны иргэний танхим
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Баяраа овогтой Ганзориг

