Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь анх 1960 онд Чингэлтэй Хайрхан уулаа түшиглэсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны бүлд багтан гал голомтоо асаасан.
- 158,6 га нутаг дэвсгэртэй
- 1637 өрхийн
- 6275 хүн амтай
Тус хороо урд талаараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, зүүн хойд талаараа 13 дугаар хороо, хойд талаараа 15, 16 дугаар хороотой, баруун урд талаараа 10 дугаар хороотой тус тус хил залган хотын төв болон дүүргийн төвөөс 3 км зайд байрладаг. 12 дугаар хороо нь 1-10 хүртэл дугаарласан 181 гудамжтай.
Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:
-
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч – Р.Ганболд
-
Нийгмийн ажилтан – Ж.Алтаншагай
-
1-р хэсгийн ахлагч – Р.Жамбалмаа
-
2-р хэсгийн ахлагч – У.Сайнцэцэг
-
3-р хэсгийн ахлагч – Б.Очирбат
-
4-р хэсгийн ахлагч – Д.Наранцэцэг
-
5-р хэсгийн ахлагч – Ж.Ганбаатар
-
6-р хэсгийн ахлагч – Ц.Сэлэнгэ
-
7-р хэсгийн ахлагч – Д.Оюунтүлхүүр
-
8-р хэсгийн ахлагч – П.Бямбахорол
-
9-р хэсгийн ахлагч – Т.Оюунбаяр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Рэнцэндоржийн Ганболд 1974 оны 11 сарын 16 нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Ам бүл- 6. 1982-1992 онд Төв аймгийн Баянхангай сумын 10-н жилийн сургууль, 1993-1997 онд ИШДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2013 онд ҮБТДС-ийн магистрын ангийг “Үндэсний шагайн харвааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2014- 2016 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлага” чиглэлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 1997-2003 онд “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд биеийн тамирын багш
- 2003-2017 онд “ГБХ” ХХК-ийн захирал
- 2017 оноос одоог хүртэл ЧД-ийн 12-р хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.

