Тус хороо 1973 оны 9 дүгээр сард Сүхбаатарын районы 14 дүгээр хороо нэртэй байгуулагдан 1992 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо болон өөрчлөгдсөн. Баруун талаараа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, хойд талаараа 12 хороо “Хүчит шонхор” хүнсний зах, 7 дугаар хороо, зүүн талаараа 11 дүгээр хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороотой хиллэн нийт 47,3 га газар нутгийг эзлэн оршдог.
- 47,3 га нутаг дэвсгэртэй
- 1017 өрхийн
- 11 хэсэгтэй, 7074 хүн амтай
Чингэлтэйн 1-15, Зам гүүр, жалга, Галданбошигт, Дэнж 27-42, нийт 35 гудамж, 1041 хашаатай ба Шинэчлэл хорооллын 801-807 байр буюу 9 давхар 6 блок байртай. Гэр хороолол, орон сууцны хороолол хосолсон хороо юм.
Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:
-
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч – Ц.Амаржаргал
-
Нийгмийн ажилтан – С.Номинцэцэг
-
Зохион байгуулагч - Г.Одонтуяа
-
1-р хэсгийн ахлагч – Б.Уранчимэг
-
2-р хэсгийн ахлагч – Ц.Энхмаа
-
3-р хэсгийн ахлагч – Д.Мөнхсоёл
-
4-р хэсгийн ахлагч – Б.Эрдэнэчимэг
-
5-р хэсгийн ахлагч – Ц.Хурганхүү
-
6-р хэсгийн ахлагч – К.Цэцэгсүрэн
-
7-р хэсгийн ахлагч – Н.Уламнэмэх
-
8-р хэсгийн ахлагч – Р.Оюунцэцэг
-
9-р хэсгийн ахлагч – Ч.Рэнцэнмаа
-
10-р хэсгийн ахлагч – Б.Хонорзул
-
11-р хэсгийн ахлагч – Г.Дэлгэрсайхан
Хотын төвд ойр, хүн ам нягт суурьшсан, гэр хороолол зонхилсон хороо юм. Хувийн хэвшлийн “Сэргэлэн божуухай”, “Оюунлаг үс” цэцэрлэг, Дөрвөн шонхор худалдааны төв, болон худалдаа үйлчилгээний 30 аж ахуй нэгж байгууллага, 7 нийтийн байр, ус түгээх зөөврийн 8 худаг, орон сууцны хорооллыг хариуцан “ДЭНЖ-10” СӨХ, “Галданбошогт” СӨХ үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн гэр хороолол орон сууц хосолсон томоохон хорооны нэг юм.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 1-1 тоот,
Утас:(976) 89001539
Цахим хаяг: Линк хаяг: Хорооны цахим хаяг: Аравдугаар Хорооны Иргэний танхим
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Цэдэнбалын Амаржаргал Дархан Уул аймгийн Дархан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 3. 1987-1997 онд Дархан Уул аймгийн Дархан сумын 10-н жилийн сургууль, 1997-2001 онд ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, 2003-2004 онд ХАҮТ-ын зээлийн сургалт судалгааны төвийг мэргэжлийн нарийн бичиг дарга, 2007-2009 онд Удирлагын академийн Удирдахуй ухааны сургуулийг удирдахуй ухааны магистр, 2017 онд Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийг нийгмийн ажилтнаар суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
- 2001-2015 онд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани УҮГ-т бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан
- 2015-2018 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан
- 2018-2019 онд Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2019-2020 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ Хайрхан хөгжлийн төвийн дарга
- 2020 оноос Чингэлтэй дүүргийн ЗДТГ 10 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

