

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул өнөөдөр дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах, нийтийн эзэмшлийн гудамжинд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй объектыг нүүлгэх ажлыг зохион байгуулан газар дээр нь ажиллалаа.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эзэмшигч нь тодорхойгүй объектуудыг нүүлгэж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв