Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь

6

“Хүний эрхийн зөрчил” гэж Үндсэн хууль болон бүс нутгийн, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг төр, засгийн байгууллагууд зөрчсөн, төрөөс хамааралтай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тэдгээр эрх зүйн хэм хэмжээнээс урган гарах хууль зүйн үүрэг биелэгдээгүй байхыг хэлнэ. Хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, бодит байдал хүний эрхийн талаар төрийн хүлээсэн үүрэгт нийцээгүй, шууд зөрчилдсөн буюу үүргээ биелүүлэхэд шаардагдахуйц арга хэмжээ авч, үр дүнд хүрээгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүснэ. Түүнчлэн, төр өөрөө хүний эрхийн хамгаалалтыг үгүй болгох, түүнээс татгалзах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг юм.

 
Хүний эрхийн зөрчил нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтээр тодорхойлогдох боловч эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй гэх мэт салбар эрх зүйгээр зохицуулагдах зөрчил нь хүний эрхийн зөрчилд хамаарахгүй. Харин Хүний эрхийн эрх зүйн сонгодог утгаар нь авч үзвэл төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хүний эрхийн зөрчил хэмээн ойлгоно. Хүний эрхийн зөрчил нь нийгмийн харилцаанд янз бүрийн хэлбэрээр илрэн гардаг бөгөөд хүний эрхийн зөрчлийг нийгмийг хамарсан хүрээ, зөрчигдөж буй эрхийн төрөл, зөрчлийг арилгах үүрэг бүхий субьектээс хамааран ангилна.
 
Хуулиар баталгаажуулсан бүх эрхийг Хүний эрхийн Үндэсний Комисс сахин хамгаалахгүй. Жишээ нь: Иргэн Дорж хулгайд эд зүйлээ алдсанаас болж миний өмчлөх эрх зөрчигдөж байна хэмээн гомдол гаргасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд хүний өмчлөх эрхийг баталгаажуулж, хуулиар хамгаалсан байдаг. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу би танайд гомдол гаргах эрхтэй хэмээн гомдолдоо дурджээ. Иргэн Доржийн гомдлыг Комисс хүлээн авч шийдвэрлэх үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Тус асуултад хариулахад дараах схем танд туслах боломжтой.
 
Аливаа салбар эрх зүйгээр зохицуулагдаж буй нийгмийн тодорхой төрлийн харилцааг тухайн салбар эрх зүйн харилцаа гэдэг. Тиймээс иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх нь тухайн салбар эрх зүйгээр зохицуулагдах бөгөөд тус эрхийг хамгаалах үүргийг шүүх, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан, хуулийн байгууллага хэрэгжүүлдэг. Тэгэхдээ тус байгууллагаас үйл ажиллагаа явуулахдаа хуулиар баталгаажуулсан, процесс ажиллагааны үед эдлэх эрхийг зөрчвөл тэр нь ХҮНИЙ ЭРХ-ийн зөрчил болно. Тиймээс дээрх жишээний хувьд иргэн Доржийн өмчлөх эрх нь зөрчигдсөн /гэмт халдлагын улмаас/ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий харьяалах байгууллагадаа гомдол гаргаж, эрүү, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээний дагуу хууль сахиулах болон шүүхийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх учиртай. Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед эдлэх эрхийг хуулийн байгууллагын ажилтан зөрчвөл тэр талаараа Комисст хандаж болох юм.
 
Хүний эрхийн зөрчлийг зөв тодорхойлох, илрүүлэх, шалгаж тогтоох, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв ойлгуулах нь Хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд хамгийн чухал асуудал байдаг.
 
Хүний эрхийн Үндэсний Комисст иргэд, байгууллагаас ирүүлж буй гомдлыг харьяалах, үл харьяалах агуулгаар нь ялгах нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн чухал хэмжүүр юм. Иймд Комисс гомдол хүлээн авахдаа дараах шалгуураар харьяаллын гомдол мөн эсэхийг шалгадаг.
 
· Гомдол гаргагч нь хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй хүн мөн эсэх;
 
· Гомдолд холбогдож байгаа хүн нь тухайн эрхийг хангах, хамгаалах шууд чиг үүрэгтэй субьект мөн эсэх;
 
· Гомдолд дурдсан зөрчлийн талаархнөхцөл байдал нь Комиссын шалгах асуудалмөн эсэх;
 
Комисст зайлшгүй хүлээн авч хянан шийдвэрлэх гомдол нь 2 үндсэн элементээс бүрддэг.Нэгдүгээрт:Комисст гаргасан гомдол нь хуулиар тавигдсан шаардлагыг хангасан эсэх,хоёрдугаарт: тухайн гомдол нь Комиссын бүрэн эрхэд хамаарч буй эсэх.
 
Иргэд хоорондын зан харьцаа, ёс суртахуунаас үүдэлтэй харилцааны шинжтэй гомдол нь Комиссын харьяалах гомдол биш бөгөөд энэ нь тухайн салбар эрх зүйн /эрүү, иргэн, захиргаа гэх мэт/ асуудал байдаг.
 
Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх, эрх чөлөөний тухай заасан. Гэхдээ Комисс ирж болох гомдлыг зөвхөн энэ бүлгээр хязгаарладаггүй. Жишээ нь: Үндсэн хуулийн Тавдугаарзүйлд хувийн өмчийн талаар “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” …, өмчлөгчийн эрхийг “гагцхүү хуулиар хязгаарлана” гэж заасан. Мөн Наймдугаар зүйлд “монгол хэл бол албан ёсны хэл гэж заасан бөгөөд хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэжээ. Тиймээс Үндсэн хуулиар баталгаажуулсанэрхийг төр хангахгүй, хамгаалахгүй байгаа талаар Комисст хандан гомдол гаргаж болно.
 
Бусад хуулиар эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Монгол Улсын хуульд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан олон заалтууд байдаг. Жишээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эдлэх эрхийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтны эрхийг тус тус баталгаажуулсан байдаг. Тиймээс иргэн та чухам ямар хуульд заасан эрх зөрчигдсөн бэ? гэдгийг эхлээд зөв тодорхойлох нь маш чухал. Комисст гаргасан гомдлын өнгө аясыг судлан үзвэл Монголын нөхцөлд түгээмэл байгаа зөрчил бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийн зөрчил байна.
 
Олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ, Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг Монгол Улс дагаж мөрдөхгүй” гэж заасан. Монгол Улс одоогоор хүний эрхийн холбогдолтой 70 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон. Ийм учраас эдгээр олон улсын гэрээ, конвенцийн хэм хэмжээг үндэсний хуулиар зохицуулаагүй, эсхүл зөрчилтэй байвал тухайн олон улсын гэрээг хэрэглэдэг. НҮБ-ын гэрээний хороод нь олон улсын гэрээнд заасан эрхийн талаар тогтмол тайлбар хийдэг. Зарим тохиолдолд хорооны ерөнхий зөвлөмжид тайлбарыг тусгасан байдаг. Тиймээс Комисс олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол хүлээн авна.
 
Олон улсын гэрээнд заасан эрхийн хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт I протоколд заасан журмын дагуу НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол гаргах боломжтой байдаг. Хүний эрхийн хороо хувь хүний гомдол /коммуникац/-ыг шалгах явцад хүний эрхийн талаар тайлбар хийж болох бөгөөд энэ талаарх саналаа гаргасан шийдвэрт оруулж хэвлэнэ. Нидерланд улсын Гааг хотод төвтэй олон улсын шүүхийн шийдвэрүүд нь зарим эрхийн хувьд тайлбарын шинжтэй байдаг.
 
Хэрэв таны эрх зөрчигдвөл тус эрхийг хэн хангах, хамгаалах үүрэгтэй, хэн сэргээх эрх хэмжээтэйг тооцож, холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргах ба тухайн байгууллага, албан тушаалтан таны гомдлыг шийдвэрлэхгүй, зөрчлийг арилгахгүй байгаа тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандан гомдол гаргах эрхтэй.





Шинэ мэдээ

“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 14. 16:47ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА1 сар 13. 16:58ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Монголын Оюун ухаан академд суралцах төлбөрийн хөнгөлөлтийн батламж гардууллаа.1 сар 13. 16:51ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:11ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:01ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА2025, 12 сар 26. 15:06ЧД 5 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2025, 12 сар 25. 15:09БАЙШИН, СУУЦАА ХАМТРАН ДУЛААЛСАН АЙЛ ӨРХҮҮДЭД "ДУЛААН ӨРХ" БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.2025, 12 сар 18. 15:13ШАГАЙН НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 18. 14:57ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА2025, 12 сар 18. 14:18ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООГООР ХЭЛЭЛЦЛЭЭ2025, 12 сар 17. 14:52

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.