ШИНЭ ЗАГВАРЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН БЭЛДЦЭД БИЧИЛТ ХИЙХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тус хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болсон.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүллээ.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв